Бүтээгдэхүүн

OdooTech Санхүү

Монголын нягтлан бодох бүртгэлийн стандартын тайлангууд, банкны автомат тулгалт, Монголбанкны ханш. Лицензийн нэмэлт төлбөргүй.

Монголд зориулсан

МСС стандартын тайлангийн бүрэн багц

Санхүүгийн байдлын тайлан (СБД) — МСС стандартын маягтаар
  1. Монголын НББ-ийн стандартын маягтуудыг бүрэн дагасан

  2. Хуулийн өөрчлөлт гарах бүрд шинэчлэгддэг — 2019 оноос хойш тасралтгүй

  3. Тайлан монгол хэлээр, ₮ болон валютаар

Боломжууд

Юу хийж чадах вэ

Гол боломжууд. Дэлгэрэнгүй жагсаалтыг демо дээр үзүүлнэ.

МСС тайлан

СБД, ОДТ, МГТ, ӨӨТ, АНОТ, НМШТ — стандартын маягтаар шууд гарна.

СБД — огноо, дансны ангилал, эргэлтийн хөрөнгийн дүн ₮-өөр

Банкны тулгалт

5 банкны хуулга автоматаар татагдаж, гүйлгээ данстай өөрөө тулна.

Банкны хуулгын автомат тулгалт

Монголбанкны ханш

Өдөр бүрийн ханш автоматаар. Өмнөх өдрийн ханшаар бодох горим ч бий.

eBarimt-тай холбоо

Борлуулалтын баримт санхүүгийн бүртгэлд шууд тусна.

Олон компани

Групп доторх компани бүрийн бүртгэл тусдаа, нэгтгэсэн тайлан хамт.

Хаалтын хяналт

Тулгагдаагүй гүйлгээ, дутуу баримтыг хаалтын өмнө жагсааж өгнө.

Харьцуулалт

Стандарт Odoo-гоос юугаараа ялгаатай вэ

Бидний нэмсэн хэсэг бол Монголын хууль, банк, татварын орчинд зориулсан давхарга.

Стандарт Odoo ба OdooTech Санхүү харьцуулалт
БоломжСтандарт OdooOdooTech Санхүү
Санхүүгийн тайланОлон улсын маягтМСС стандартын маягт
eBarimtНӨАТ-ын тухай хуульБайхгүйДэмжинэ
Банкны хуулгаГараар импорт5 банк автоматаар
Монголбанкны ханшБайхгүйӨдөр бүр автоматаар
Интерфейс, тайланАнглиМонгол хэлээр, ₮ болон валютаар
Ерөнхий санхүү, ПОС, агуулахДэмжинэДэмжинэ

Стандарт Odoo-гийн суурь суулгацтай харьцуулав.

Түгээмэл асуулт

Ихэвчлэн ингэж асуудаг

Одоо ашиглаж буй програмаас өгөгдлөө шилжүүлж болох уу?
Дансны төлөвлөгөө, харилцагч, эхний үлдэгдлийг импортоор шилжүүлдэг. Бүрэн түүх шилжүүлэх эсэхийг эхний уулзалтад тодорхойлно.
Хэдэн банктай холбогддог вэ?
Хаан, ХХБ, Голомт, ХасБанк-тай шууд холбогдож хуулга татна. Төрийн банк, М банк-тай файлаар импортлоно.
Хуулийн өөрчлөлт гарвал хэн шинэчлэх вэ?
Бид шинэчилнэ. Дэмжлэгийн гэрээтэй харилцагчдад шинэчлэлт нэмэлт төлбөргүй хүрдэг.
Аудитад шаардлагатай мөрдөлт байдаг уу?
Бичилт бүрийн өөрчлөлтийн түүх, хэн хэзээ хийсэн нь бүртгэгдэнэ.

Үнэ хэрхэн тогтдог вэ

Лиценз 0₮ — хэрэглэгчийн тоогоор жил бүр давтагддаг лицензийн төлбөр байхгүй. Та зөвхөн хэрэгжүүлэлт, сургалт, дэмжлэгт төлнө. Эдгээр нь байгууллага бүрд өөр учир үнийг уулзалтын дараа тодорхой болгодог.

Үнийн санал авах →

Демо үзье. 30 минут л хангалттай.

Таны салбарын жишээ өгөгдөлтэй демо дээр, өөрийн үйл явцаа шалгаж үзээрэй.